Солар Кэймп ХХК

Бидний тухай

Компанийн танилцуулга

«Солар Кэймп» ХХК нь худалдаа, үйлчилгээ болон логистикийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж, орчин үеийн техник технологи, удирдлагын оновчтой шийдлээр хэрэглэгчдэдээ үйлчилж буй үндэсний компани юм. Бид худалдаа борлуулалт, хүргэлтийн найдвартай үйлчилгээтэй хослуулан, харилцагчдынхаа цаг хугацааг хэмнэсэн цогц шийдлийг санал болгож байна.

Алсын хараа

2028 онд ТОП 100 аж ахуйн нэгжид орох

Эрхэм зорилго

Тэргүүлэх сонголтын төлөө

Үнэт зүйлс

Бидний баримталдаг зарчим

Хамтын өсөлт

Баг хамт олон, компани хамтдаа өсдөг

Тасралтгүй шинэчлэл

Шинэ технологи, шинэ арга барил

Итгэлцэл

Үгэнд хүрдэг, амлалтандаа хүрдэг

Тэгш боломж

Бүгдэд адилхан боломж олгодог

Аюулгүй орчин

Ажилтны аюулгүй байдлыг хамгийн түрүүнд тавьдаг

Хурдтай өсөлт – Хамтын амжилт

Бидний түүх

«Солар Кэймп» ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын худалдаа, үйлчилгээний салбарт шинэ стандарт нэвтрүүлэх, логистикийн оновчтой шийдлийг хэрэглэгчдэд хүргэх зорилгыг өвөрлөн ажиллаж ирсэн. Бидний түүх бол тасралтгүй эрэл хайгуул, технологийн дэвшил болон чадварлаг баг хамт олны хичээл зүтгэлийн нэгдэл юм.

Эхлэл ба Үндэс суурь

Бид үйл ажиллагаагаа анх худалдааны салбарт эхлүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн уян хатан бодлогоор өөрийн байр суурийг бататгасан. Энэ хугацаанд бид харилцагчийн үйлчилгээний соёлыг дээдэлж, дотоод зохион байгуулалтаа бэхжүүлэхэд анхаарч ирлээ.

Өргөжин тэлэлт ба Ималл МН ХХК

Бизнесийн цар хүрээ нэмэгдэхийн хэрээр бид үйл ажиллагаагаа төрөлжүүлж, охин компани болох Ималл МН ХХК-ийг үүсгэн байгуулсан. Энэ нь биднийг зөвхөн худалдаа бус, цахим худалдаа болон хүргэлтийн үйлчилгээний нэгдсэн экосистемийг бүрдүүлэхэд чухал алхам болсон юм.

Технологийн шинэчлэл (2025–2026)

Бид үйл ажиллагаандаа ERP системийг амжилттай нэвтрүүлж, цалин хөлс, гүйцэтгэлийн үнэлгээ болон дотоод харилцаа холбоогоо бүрэн дижитал хэлбэрт шилжүүллээ. 200 гаруй ажилтныг нэгтгэсэн хүчирхэг баг бүрэлдэхүүн өдгөө Улаанбаатар хотын хоёр томоохон бизнес төвд байрлан, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.